Гадаадын иргэний баримт бичгийг шуудангаар хүргэдэг боллоо

Гадаадын иргэний баримт бичгийг шуудангаар хүргэдэг боллоо

Гадаадын иргэн, харьяатын газар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор Кэй Жи Би Тэгбэ хүргэлтийн компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, гадаадын иргэний баримт бичгийг баталгаат шуудангаар хүргэхээр боллоо. Тодруулбал, гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийн дагуу гадаадын иргэний паспорт, оршин суух үнэмлэх, гэрчилгээ, тодорхойлолт болон бусад баримт бичгийг Улаанбаатар хот дотор хүргэх боломжтой болж байна.

Үйлчилгээтэй холбоотой хүсэлтийг хянаж, зөвшөөрсөн шийдвэр гарснаас хойш 24-36 цагийн хугацаанд баримт бичгийг үйлчлүүлэгчид хүргэх юм. Хэрэв татгалзсан тохиолдолд төлбөрийг буцаан олгоно.

Хүргэлтийн үйлчилгээ нэвтэрснээр гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага баримт бичгээ авахаар заавал биечлэн ирэх шаардлагагүй цаг хугацаа хэмнэн, гараас гарт найдвартай, шуурхай үйлчилгээ авах боломж бүрдэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Nice Mongolia World” ХК-ийн захирал Д.Даваабаатарыг “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” тэмдгээр шагналаа 2021-05-16

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 619 хүн илэрчээ... 2021-05-17

БНАСАУ-ыг ДАШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд оролцохгүй гэдгийг мэдэгджээ. 2021-05-17

БНСУ олон соёлт гэр бүлийн 500 хүүхдэд 670.000.000 воны тусламж, тэтгэлэг олгохоор болжээ. 2021-05-17

БНСУ вакцин хийлгэсэн гадаадын иргэдийг тусгаарлалтаас чөлөөлж магадгүй 2021-05-17

Гадаадын иргэний баримт бичгийг шуудангаар хүргэдэг боллоо 2021-05-17

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 528 хүн илэрчээ... 2021-05-18

БНАСАУ хилийн хамгаалалтаа чангатгажээ. 2021-05-18

Южин “Пентхаус”-ын У Юнхигийн дүрийг бүтээхээс татгалзах гэж байсан 2021-05-18

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 654 хүн илэрчээ... 2021-05-19

БНСУ-д коронавирусний хувилбараар халдварласан тохиолдлын тоо 1000 давжээ. 2021-05-19