СӨҮЛ-УЛААНБААТАР НИСЛЭГТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

СӨҮЛ-УЛААНБААТАР НИСЛЭГТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

• МИАТ ТӨХК 2021 оны 6 дугаар сарын 5, 11, 16, 19, 23, 25, 29, 30-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээвэрлэх бөгөөд нийт 8 нислэг үйлдэнэ.

• БНСУ-ын “Asiana airlines” 6 дугаар сарын 18-нд, “Korean airlines” 6 дугаар сарын 10, 27-нд тус тус нислэг үйлдэнэ.

- КОРОНАВИРУСЫН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ТУХАЙ –

• Суудал нь баталгаажсан иргэд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу коронавирусын шинжилгээг заавал өгсөн байна.

• Нислэгийн өдрөөс өмнө 72 цагийн дотор коронавируст халдварын “PCR” буюу полимеразийн гинжин урвал (ПГУ)-ын шинжилгээнд хамрагдаж, хариу нь “сөрөг” гарсан шинжилгээний хариуг хэвлэж, биедээ авч явах шаардлагатай.

• Коронавирусын шинжилгээний хариуг албан ёсны хэвлэмэл хуудсаар гаргах боломжтой эрүүл мэндийн төв, эмнэлгүүдэд шинжилгээг хийлгэсэн байна. Шинжилгээний бичигт тухайн иргэний овог, нэр, хүйс, төрсөн огноо зэрэг мэдээлэл зайлшгүй бичигдсэн байна.

• Гар утсандаа шинжилгээний хариуг мессежээр авсан тохиолдолд тухайн гар утасны дугаар эзэмшиж буйг нотолсон баримт бичиг, тухайн иргэний овог, нэр бичигдсэн шинжилгээ хийлгэсэн мөнгөний баримт зэргийг хавсаргаж болно.

Иргэд коронавирусын шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй болохыг анхаарна уу.

- ТУСГААРЛАЛТЫН ТУХАЙ –

“Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам” шинэчлэгдэж, хилийн чанадаас иргэдээ татан авах ажиллагаатай холбоотой дараах зохицуулалтыг мөрдөж байна.

• Гадаад улсаас ирж байгаа Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинд хамрагдаагүй, вакцины бүрэн тун хийлгээгүй хүнийг тусгаарлан ажиглах байранд 7 хоног тусгаарлаж, 3 болон 6 дахь хоногт “PCR”-ын шинжилгээ авна.

• Эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, 2 удаагийн “PCR”-ын шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлалтыг дуусгана.

• Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцины бүтэн тун хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсвэл Коронавируст халдвар (КОВИД-19) авч, эдгэрсэн хүнийг тусгаарлахгүй. Халдвар авч байсныг эсрэг биеийн шинжилгээний хариугаар нотолсон байна.

- ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУГАА ИРГЭД ИММИГРЕЙШНД БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ -

• БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэн сайн дураар нутаг буцах тохиолдолд харьяа орон нутгийн Гадаадын иргэн харьяатын албанд ажлын 3-15 хоногийн өмнө өөрийн биеэр очиж зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгуулсны дараагаар хилээр гарах журамтай тул нислэгээс өмнө бүртгэлээ хийлгэнэ үү.

• Сайн дураар нутаг буцах хүсэлт /자진출국/-ийг харьяа ГИХГ /immigration/-т ажлын 4-өөс доошгүй хоногийн өмнө гаргана. Сайн дураар нутаг буцах хүсэлтийн хүчинтэй хугацаа 30 хоног байх ба энэ хугацаанд тусгай үүргийн нислэгт хамрагдаж чадаагүй тохиолдолд хүчинтэй хугацаа дуусахаас өмнө харьяа ГИХГ-т очиж дахин сунгуулна.

• Сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан иргэд нислэг үйлдэгдэх өдөр нислэгийн бүртгэл эхлэхээс 2-3 цагийн өмнө Инчон ОУНБ-д очиж онгоцны буудлын ГИХГ-т сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан бичиг болон нислэгийн тийзийн хамт бүртгүүлж тэмдэглэгээ хийлгэж, шалгуулна.

• БНСУ-д төрсөн оршин суух визгүй хүүхдийн хувьд /эцэг эх нь оршин суух визтэй ч суугаа орны ГИХГ-т бүртгэгдээгүй хүүхэд мөн хамаарна/ эмнэлгийн төрсний тодорхойлолт /출생진단서/, гадаад паспорт, эцэг эхийн гадаад паспортын хамт ГИХГ-т бүртгүүлж, торгууль /хүүхдийн оршин суусан хугацаанаас торгуулийн хэмжээ хамаарна/ төлснөөр хилээр гарах эрх нээгдэнэ. Хүүхдээ бусдад итгэмжлэн нутаг буцааж байгаа тохиолдолд хүүхдийн эх, эцэг итгэмжлэл гаргаж, ЭСЯ-ны Консулын хэлтсээр нотариат хийлгэсэн байна. Итгэмжлэл болон орчуулгын эх хувийг хүүхдийг итгэмжлэн авч яваа хүн биедээ авч явна.

- ТУСГААРЛАХ БАЙР, ТӨЛБӨРИЙН ТУХАЙ –

• Нислэгийн тийз захиалхаас өмнө тусгаарлах байрны 7 хоногийн төлбөр 18-аас дээш насны иргэд 350,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 10,000 төгрөг буюу 360,000 төгрөг, 0-5 насны хүүхэд төлбөргүй, 6-18 насны иргэд 210,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 10,000 төгрөг буюу 220,000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /Хаан банк 5084538375/ дансанд шилжүүлсэн байхыг анхаарна уу.

• Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичнэ.

• Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгийн тийз авсан зорчигчид тусгаарлалтын байрны мөнгөө төлөөгүй тохиолдолд нислэгийн тийз цуцлагдах болно.

http://tabinfo.mn цахим хаягнаас тусгаарлах байрны дэлгэрэнгүй мэдээллэлтэй танилцана уу.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 715-аар нэмэгдэж нийт 129,633-д хүрэв 2021-05-13

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 619-өөр нэмэгдэж нийт 132,290-д хүрэв. 2021-05-17

Сөүл-Улаанбаатарын чиглэлд 6 дугаар сард үйлдэгдэх нислэгийн хуваарийг танилцуулж байна. 2021-05-17

БНСУ-аас “Ковид-19" халдварын лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур хандивлав 2021-05-17

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 528-аар нэмэгдэж нийт 132,818-д хүрэв. 2021-05-18

СӨҮЛ-УЛААНБААТАР НИСЛЭГТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ 2021-05-19

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 654-өөр нэмэгдэж нийт 133,471-д хүрэв. 2021-05-19

Вакцин хийлгэсэн иргэнийг чөлөөтэй нэвтрүүлэх, тусгаарлахгүй байх яриа хэлэлцээг ГХЯ хийж байна 2021-05-19

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 561-ээр нэмэгдэж нийт 134,678-д хүрэв. 2021-05-21

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 629-өөр нэмэгдэж нийт 138,311-д хүрэв. 2021-05-27

ГАДААД ДАХЬ МОНГОЛЧУУД САНАЛАА ӨГСӨӨР БАЙНА /17 ЦАГИЙН БАЙДЛААР/ 2021-05-30