АТГ: Боловсролын салбарын албан тушаалтнуудад авлигын эсрэг цахим сургалт зохион байгууллаа.

АТГ: Боловсролын салбарын албан тушаалтнуудад авлигын эсрэг цахим сургалт зохион байгууллаа.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.10.3-т “Авлигын эсрэг сургалт, давтан сургалтыг зохион байгуулах” зорилтын хүрээнд авлигын эсрэг хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг Авлигатай тэмцэх газраас тогтмол зохион байгуулж байна.   

Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 5 дугаар сарын 14-ний өдрүүдэд нийслэлийн 9 дүүргийн төрийн өмчийн 148 сургуулийн захирал, менежер, нийгмийн ажилтан, 261 цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, Албан бус-насан туршийн боловсролын төв, Боловсролын хэлтсийн мэргэжилтэн зэрэг нийт 1187 албан тушаалтныг хамруулан авлигын эсрэг цахим сургалтыг зохион байгууллаа.

Боловсролын салбарын албан хаагчдад “Авлига, авлигын шалтгаан, нөхцөл”, “Авлигын хор уршиг ба ангилал”, “Нийтийн болон хувийн ашиг сонирхол, ашиг сонирхлын зөрчил”, “Төрийн албан хаагчийн ёс зүй”,  “Авлигын гэмт хэрэг-шинэ зохицуулалт” сэдвээр дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл хийж сургалтад оролцогчдын асуултад хариулж, авлигаас урьдчилан сэргийлэх талаар мэргэжил, арга зүйн заавар, зөвлөгөө өгөв.

Цаашид 21 аймгийн боловсролын салбарын албан тушаалтнуудад зориулсан сургалтыг 6 дугаар сард үе шаттайгаар зохион байгуулах юм гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18-аас дээш насны иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна 2021-05-19

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь 2021-05-19

УИХ-ын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороод хуралдана 2021-05-19

Өнөөдөр УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан болно. 2021-05-19

“Худал мэдээлэл тараах нь” урлагийн маркетинг уу! 2021-05-19

АТГ: Боловсролын салбарын албан тушаалтнуудад авлигын эсрэг цахим сургалт зохион байгууллаа. 2021-05-19

Борооны ус зайлуулах шугамын лаг цэвэрлэгээний ажил хийж байна. 2021-05-19

Жүдо бөхийн ДАШТ Унгарт болно. 2021-05-19

МҮОХ, “Евро Трэйвел” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 2021-05-19

Нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө 2021-05-19

Нийслэлийн нэг иргэн жилд 35 өдрийг түгжрэлд, зам дээр өнгөрүүлж байна. 2021-05-19