МҮОХ, “Евро Трэйвел” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Монголын Үндэсний Олимпын Хороо, “Евро Трэйвел” компанитай "Парис-2024" олимпын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Уг гэрээний дагуу “Евро Трэйвел” компани нь “Парис-2024” олимпын наадмын хөгжөөн дэмжигч-жуулчдыг зохион байгуулж оролцуулах тусгай эрхийг авах юм.
Энэхүү гэрээнд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, “Евро Трэйвел” компанийн Ерөнхий захирал Ц.Ганзориг нар гарын үсэг зурав.
"Парис-2024" олимпын наадмын ТУСГАЙ ЭРХ-ийг авснаар “Евро Трэйвел” компани нь Олимпийн бэлгэдэл таван цагаригийг сахин хамгаалах тухай Найробийн гэрээ, Дэлхийн оюуны өмчийн конвенци, Монгол улсын Оюуны өмчийн тухай хууль тогтоомжоор хамгаалагдаж баталгаажих юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.