Нийслэлийн нэг иргэн жилд 35 өдрийг түгжрэлд, зам дээр өнгөрүүлж байна.
Улаанбаатар хотын замын хурд 0 зогсолт
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.
Тэрбээр "нийт тээврийн хэрэгслийн 54,1 хувь нь Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд оролцож байна.
Нэгт, автозамын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хурд дунджаар 13 км цаг хурдтай хөдөлгөөнд оролцож байна. Оргил ачааллын үед 8,9 км цагийн хурдтай оролцож байна. Дэлхийн стандартаар 13 км цаг гэдэг бол тэг зогсолт гэж нэрлэгддэг учир Улаанбаатар тэг зогсолт хийгээд байна. Дөрөвдүгээр сарын 9 буюу хөл хорио тогтоохын өмнөх өдөр тэг зогсолт болсон.
Хоёрт, Гол автозамуудын даацыг 2010 онтой харьцуулахад 3 дахин хэтэрсэн.
Гуравт, Түгжрэлээс үүдэж алдагдсан боломжийн нийт өртөг 2024 онд ДНБ-ий 10 хувьд хүрэхээр байна.
Дөрөвт, Нийслэлийн нэг иргэн өдөрт 2,5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж байна.
Иймд гол автозамуудын хажуугаар туслах зам нэмэх, метро, транзит тээвэр ашиглалтад оруулах, урт олон тэнхлэгтэй автобус ашиглалтад оруулах шаардлага байна.
Түгжрэлээс үүдэн гарч байгаа шатахуун, цаг хугацааны зардлыг тооцож үзэхэд 2020 онд 2,7 их наяд төгрөг буюу 1 тэрбум ам.долларын алдагдал улсаараа хүлээж байна. Энэ байдлаараа 2025 онд 24,3 их наяд буюу 8,5 тэрбум ам.долларын алдагдал хүлээхээр харагдаж байна" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.