КОВИД-19 I Уханьд халдварын нэг ч тохиолдол нэмж илэрсэнгүй

КОВИД-19 I Уханьд халдварын нэг ч тохиолдол нэмж илэрсэнгүй

Коронавирусний халдварын голомт Хятад улсад хоногт найман хүн нас баржээ. Сүүлийн хэдэн өдөр Хятадад “COVID-19”-ийн халдвараар хүн нас барах тохиолдол нэг оронтой тоонд ороод байгаа юм.

БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос мэдэгдсэнээр өнгөрсөн шөнө халдварын 34 тохиолдол бүртгэгдэж, 819 хүн эдгэрчээ. Урд хөршид өмнөх өдрүүдэд хоногт 900 гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарч байсан юм.

Тэгвэл коронавирусний халдвар анхлан илэрсэн Ухань хотод сүүлийн 24 цагт нэг ч тохиолдол илрээгүй байна.

Хятадаас бусад улсад коронавирусний улмаас амиа алдагсдын тоо БНХАУ-аас давсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдсэн билээ.

Коронавирусний халдварын тархалтын үед сонор сэрэмжээ алдахгүй байж, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжүүдийг дагаарай. Танилуудтайгаа уулзахдаа тэвэрч мэндчилэхгүй байх, олон нийтийн газар нэг нэгнээсээ хол зайтай явах, автобус, метро зэрэг нэгнээсээ хол зайд байх боломжгүй тээврийн хэрэгслээр зорчихдоо нүүр нүүрээ харан зогсох болон суухаас аль болох зайлсхийхийг зөвлөж байна.

Шинэ төрлийн коронавирус нь ханиад томуу болон бусад халдварт өвчнүүдтэй адил болох зэргээр байнга мутацид орж байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.