ОХУ-ын 80 бүс нутагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ

ОХУ-ын 80 бүс нутагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ
Коронавирус тархах эрсдэлтэй байгаатай холбогдуулан гуравдугаар сарын 19 гэхэд ОХУ-ын 85 бүс нутгийн 80 нь өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ.

Хоёрдугаар сарын 19 гэхэд Алс Дорнод, Сибирь, Ураль, Ижил мөрний Холбооны улсын тойрог, Баруун хойд болон Өмнөд Холбооны улсын тойрог өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Мөн нутаг дэвсгэр засаг захиргааны хуваариар ямар нэгэн мужид хамаарахгүйгээр шууд Холбооны улсын нэгж болдог Москва, Санкт-Петербург, Севастополь хотод өндөржүүлсэн бэлэн байдлын журам нэвтрүүлсэн байна.

Харин ОХУ-ын төвийн нутгийн Орлов, Твер мужуудад, Умард Кавказын долоон бүс нутгаас Ингушет, Карачай-Черкес болон Чеченьд одоогоор өндөржүүлсэн бэлэн байдал зарлаагүй байгаа юм.

ОХУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 33-аар нэмэгдэж, 147-д хүрсэн бөгөөд нэг хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.