Лондоны метроны буудлуудын 40 нь хаагдана
Их Британийн нийслэл Лондон хотын метроны 250 гаруй буудлын 40-ийг нь пүрэв гаргаас эхлэн хаахаар болжээ.
Лондон хотын нийтийн тээврийн системийн оператор болох “Transport for London” (TfL) компаниас мэдэгдсэнээр, энэхүү арга хэмжээ нь чухал, яаралтай шаардлагаар зорчиж байгаа хүмүүсийн замд өнгөрүүлэх хугацааг багасгахад чиглэсэн бөгөөд зөвхөн дамжин суух буудлуудыг хаана. Нийтийн тээврийн автобусны тоог ч мөн цөөрөхүүлэхээр болсон байна.
Коронавирусний халдвар тархаад байгаа энэ үед “онцын шаардлагагүй тохиолдолд нийтийн тээврээр зорчихгүй байхыг” “TfL” компани нийслэл хотын оршин суугчдад уриалжээ.
Гуравдугаар сарын 18-ны байдлаар Их Британид
коронавирусний халдвар авсан хүний тоо 676-гаар нэмэгдэж, 2626-д хүрсэн
бол нас барсан тохиолдлын тоо 71 болсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.