Төмөр замаар ачаа тээвэрлэх нь 13.8 хувиар нэмэгджээ

Төмөр замаар ачаа тээвэрлэх нь 13.8 хувиар нэмэгджээ

Төмөр замаар энэ оны эхний 4 сард 10.8 сая тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (13.8 хувь) сая тонноор нэмэгджээ. 

Үүнд төмөр замаар дотоодод тээсэн ачаа нэг (30 хувь) сая тонн, импортын ачаа 249 (28.5 хувь) мянган тонноор өссөн нь нөлөөлөв. Харин төмөр замаар тээсэн ачаа 4 дүгээр сард 2.7 сая тонн болж, өмнөх сарынхаас 283.7 (9.6 хувь) мянган тонноор багаслаа. 

Төмөр замаар энэ оны эхний 4 сард тээсэн нийт ачаанд уул уурхайн бүтээгдэхүүн 83.3, барилгын материал 11.5, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 1.1, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нэг, хар төмөр 0.7, мод модон материал 0.3 болон бусад бүтээгдэхүүн 2.2 хувийг эзэлжээ.

Төмөр замаар дээрх хугацаанд цар тахлын халдвараас үүдэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдон зорчигч тээвэрлээгүй аж. Төмөр замын тээврийн орлого мөн хугацаанд 257.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 21.9 (9.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Ийнхүү нэмэгдэхэд уул уурхайн бүтээгдэхүүн тухайлбал, нүүрс, жонш, жоншны баяжмал болон барилгын материалын тээвэрлэлт, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Харин төмөр замын тээврийн орлого энэ оны 4 дүгээр сард 65.8 тэрбум болж, өмнөх сарынхаас 4.4 (6.3 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн талыг нь Зээлийн батлан даалтын сан хариуцдаг болох асуудлыг судалж байна” 2021-05-19

С.Амарсайхан: "Богд хаан" төмөр замыг Багахангайгаар дайруулах ёстой шүү, Л.Халтар сайд аа 2021-05-19

Байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв 2021-05-19

Түгжрэлийг бууруулахад жил бүр 420-оос доошгүй тэрбум төгрөг зарцуулна 2021-05-19

Мэргэжлийн хяналтын 2200 алба хаагч цар тахлын нөхцөл байдалд хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.  2021-05-19

Төмөр замаар ачаа тээвэрлэх нь 13.8 хувиар нэмэгджээ 2021-05-19

4000 орчим хүн 271 тэрбум төгрөгийн ипотекийн зээл аваад байна 2021-05-19

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 15 хувь болгож бууруулах ажлыг судлахыг сайд нарт даалгав.. 2021-05-19

Улсын цол хүртсэн бөх шинжилгээний хариу иртэл цол тэмдэг биш батламж гардана 2021-05-19

Цэргийн алба хаагчийн хүнсний хангамжийн хоногийн нормыг шинэчлэн батлав 2021-05-19

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ 2021-05-19