“Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн талыг нь Зээлийн батлан даалтын сан хариуцдаг болох асуудлыг судалж байна”

“Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн талыг нь Зээлийн батлан даалтын сан хариуцдаг болох асуудлыг судалж байна”

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Засгийн газраас ипотекийн зээлийн 8 хувийн хүүг 6 хувь болгож бууруулсан.

Энэ оны тавдугаар сарын 17-ны байдлаар нийт 3,944 иргэнд 271 тэрбум төгрөгийн ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгоод байна.

Өнгөрсөн онд буюу бүтэн нэг жилийн хугацаанд 5,644 иргэнд ипотекийн зээл олгоод байсан юм. Өрхийн орлого дор хаяж 1.6 сая төгрөг байж 8 хувийн хүүтэй зээл авдаг байсан бол 6 хувь болгон бууруулснаар өрхийн орлого 1.2-1.3 сая төгрөг байхад ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон.

Мөн бид иргэдийн ипотекийн зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх хүрээнд нэг асуудлыг судалж, Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан зэрэг газруудтай ярилцаж байгаа.

Тодруулбал, ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийн 15 хувийг Зээлийн батлан заалтын сан хариуцааад, үлдсэн 15 хувиа иргэн өөрөө төлөх тухай юм.

Өөрөөр хэлбэл, 100 сая төгрөгийн үнэтэй орон сууц авахын тулд урьдчилгаа 30 хувийг төлөөд, 70 хувьд нь зээл авдаг. Тэгвэл урдчилгаа 30 хувийн 15-ыг нь Зээлийн батлан даалтын сангаас төлөөд өгчихвөл иргэн үлдсэн 15 хувиа өөрөө төлнө. Ингэснээр иргэдийн ипотекийн зээлд хамрагдах боломж нэмэгдэх юм. Энэ асуудлыг судалж байгаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Л.Халтар: Нийт 175 км үргэлжлэх "Богд хаан" төмөр замыг барина 2021-05-19

Халдварын 575 тохиолдол бүртгэгдэж, 6 хүн нас барлаа. 2021-05-19

Бизнес эрхлэгч 120 эмэгтэйг “Дэлхийн түвшний менежер” сургалтад үнэ төлбөргүй хамруулна. 2021-05-19

Үндэсний тагнуулын академийн элсэлтийн бүртгэл явагдаж байна. 2021-05-19

Д.Нарангэрэл: Архаг хууч өвчин сэдэрсэн үед вакцин хийхгүй 2021-05-19

“Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн талыг нь Зээлийн батлан даалтын сан хариуцдаг болох асуудлыг судалж байна” 2021-05-19

С.Амарсайхан: "Богд хаан" төмөр замыг Багахангайгаар дайруулах ёстой шүү, Л.Халтар сайд аа 2021-05-19

Байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв 2021-05-19

Түгжрэлийг бууруулахад жил бүр 420-оос доошгүй тэрбум төгрөг зарцуулна 2021-05-19

Мэргэжлийн хяналтын 2200 алба хаагч цар тахлын нөхцөл байдалд хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.  2021-05-19

Төмөр замаар ачаа тээвэрлэх нь 13.8 хувиар нэмэгджээ 2021-05-19