Н.Алтанхуягийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Н.Алтанхуягийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Н.Алтанхуягаас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаар “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д /нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан/ зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тусгай үүргийн нислэгээр 171 иргэн ирнэ. 2021-05-21

Х.Баттулга: Элчин сайдын албан тушаал УЛС ТӨРИЙН ШАГНАЛ биш 2021-05-21

Шадар сайд С.Амарсайхан Говьсүмбэр аймагт ажиллаж байна. 2021-05-21

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын ГХЯ хоорондын Консулын X зөвлөлдөх уулзалт болов. 2021-05-21

Зам тээврийн залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулагдав 2021-05-21

Н.Алтанхуягийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 2021-05-21

Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг маргааш нээнэ 2021-05-21

ТЕГ-ын Цэргийн тагнуулын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа 2021-05-21

Батлан хамгаалах салбарынханд ОРОН СУУЦНЫ ГЭРЧИЛГЭЭ гардуулав 2021-05-21

“СӨХ болон хувийн өмчийн орон сууц, нийтийн аж ахуйн конторуудын үйл ажиллагаатай холбоотой дэд бүтцийн чиглэлийн дүрэм, журам”-ыг шинэчилнэ 2021-05-21

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг танилцуулав 2021-05-21