ТЕГ-ын Цэргийн тагнуулын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

ТЕГ-ын Цэргийн тагнуулын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 29 дүгээр зарлигаар түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Тагнуулын ерөнхий газрын Цэргийн тагнуулын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Монгол Ардын Намын Төв хороо, Монгол Ардын Түр Засгийн газрын 1921 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хамтран хуралдсан хурлаар “Цэргийн хүчин нэмэгдүүлэх бодлого гүйцэтгэх ба тагнуулын явдлыг сайнаар үүсгэн байгуулах” тухай асуудлыг хэлэлцэж, Цэргийн явдлын яамнаа Байлдааны хэлтэс байгуулан, түүний эрхлэн гүйцэтгэх үүргийг “буу зэвсгийн явдлыг эрхлэх, орон байшингийн явдлыг эрхлэх, цэргийн гадаад тагнуулын явдлыг үүсгэн байгуулах, цэргийн газраа сургагч нарыг бэлтгэх, агт ачлагыг бэлтгэх, улсын дотоод байдлыг сэргийлэн хамгаалах явдал” хэмээн зааж, Цэргийн яамны эрхэлсэн түшмэл буюу сайд, Бүх цэргийн жанжинд Д.Сүхбаатар, Байлдааны хэлтсийн эрхэлсэн түшмэлд Лятте, Дайчлах хэлтсийн эрхэлсэн түшмэлд Сумъяа, жинхэнэ албан хаагчдад Беретти, Чойбалсан, Бадам, Эрхэев нарыг томилж байсан түүхтэй гэж Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шадар сайд С.Амарсайхан Говьсүмбэр аймагт ажиллаж байна. 2021-05-21

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын ГХЯ хоорондын Консулын X зөвлөлдөх уулзалт болов. 2021-05-21

Зам тээврийн залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулагдав 2021-05-21

Н.Алтанхуягийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 2021-05-21

Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг маргааш нээнэ 2021-05-21

ТЕГ-ын Цэргийн тагнуулын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа 2021-05-21

Батлан хамгаалах салбарынханд ОРОН СУУЦНЫ ГЭРЧИЛГЭЭ гардуулав 2021-05-21

“СӨХ болон хувийн өмчийн орон сууц, нийтийн аж ахуйн конторуудын үйл ажиллагаатай холбоотой дэд бүтцийн чиглэлийн дүрэм, журам”-ыг шинэчилнэ 2021-05-21

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг танилцуулав 2021-05-21

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл хуралдлаа. 2021-05-21

Монгол-Японы бизнес форумыг зохион байгууллаа 2021-05-21