Таван байршилд шинэ суурьшлын бүс байгуулахаар төлөвлөж байна.

Таван байршилд шинэ суурьшлын бүс байгуулахаар төлөвлөж байна.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2021 оны тавдугаар сарын 21-ний өдөр болж, таван суурьшлын бүсийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Баянзүрх дүүргийн 11-р хороо Хонхор орчим, Налайх дүүргийн 1, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинэ суурьшлын бүс байгуулах санал гаргаад байгаа. Жишиг суурьшлын бүсийн зорилго нь ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хот байгуулалтын бодлоготой хослуулсан, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн, ухаалаг амьдралыг хэвшүүлсэн, ажлын байртай, амьдрахад таатай орчин бүрдүүлэх юм. Налайх дүүрэгт байгуулах шинэ суурьшлын бүсийн нутаг дэвсгэрт 4.725 өрхийн 16.065 хүн ам байнга оршин сууна. Төслийн хүрээнд 6400 ажлын байр бий болгохоор төлөвлөөд байна. Шинэ суурьшлын бүсэд 900 мянган төгрөгөөс дээш орлоготой иргэд хамрагдах боломжтой бөгөөд санал асуулгад оролцсон иргэдийн 54.1 хувь нь боломжтой гэсэн хариу өгчээ.  

Шинэ суурьшлын бүсийг нийт таван газар байгуулахаар төлөвлөж байгаа. Газруудыг нарийвчлан судлах үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өглөө. Суурьшлын бүсийг 2021-2025 он, 2026-2030 он, 2031-2040 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.