Дараах байгууллагуудын үйл ажиллагааг өнөөдрөөс нээнэ.

Дараах байгууллагуудын үйл ажиллагааг өнөөдрөөс нээнэ.

УОК-ын шуурхай ажлын хэcгийн хуралдааны шийдвэрээр дараах зургаан төрлийн үйл ажиллагааг өнөөдрөөс буюу тавдугаар сарын 22-ны өдрөөс нээж, хэвийн горимд шилжүүлэхээр болсон. Ингэхдээ тус байгууллагуудын үйл ажиллагаа нь давтан тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд нээлттэй байхаар журамласан. Үүнд:

– Зах худалдааны төвүүд

– Ресторан, кафе, сүлжээ хоолны газар /50 хувийн дүүргэлттэй үйлчилнэ/

– Зочид буудал

– Амралтын газар

– Сауныг тус тус нээхээр шийдвэрлэсэн.

Эдгээр газруудыг нээснээр үйлчилгээний бизнесийн 83 хувь нь халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх боломжтой болж байна. Тус аж, ахуйн нэгжүүд E-Mongolia-ийн “Covid 19- Verify” аппликейшныг ашиглан үйлчлүүлэх гэж буй иргэдийнхээ иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж, дархлаажуулалтын мэдээллийг нь шалгах юм.

Мөн энэ сарын 20-ны өдрөөс өмнө нь тодорхой цагийн хязгаарлалттай үйл ажиллагааг нь нээсэн аж, ахуйн нэгжүүдийг ердийн цагийн хуваариар ажиллахаар болгосон.  Тухайлбал, хүнсний дэлгүүрүүд 22:00 цаг хүртэл ажиллах бол ресторан, кафе, хоолны газрууд 00:00 цаг хүртэл ажиллана.

Хэдийгээр худалдаа, үйлчилгээний зарим байгууллага аж, ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, нээж буй ч вакцины эсрэг заалттай болон жирэмсэн хүмүүс халдвар авах эрсдэл хэвээр буйг тооцож, өөрөө өөрсдийгөө хамгаалахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж, биечлэн үйлчлүүлэхээс татгалзаж, хүргэлт, захиалгын үйлчилгээнүүдийг сонгохыг уриалж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.