Өнөөдрөөс зах худалдааны төвүүд нээгдлээ
Өнөөдрөөс зах худалдааны төвүүд ажиллаж эхэллээ. УОК-ын шийдвэрээр тавдугаар сарын 22-ноос эхлэн вакцины хоёрдугаар тундаа хамрагдаад 14 хоносон иргэн ямар нэгэн хязгаарлалтад орохгүй. Мөн хамгийн олон түрээслэгчид ажилладаг есөн зах худалдааны төвүүд нээгдэхээр болсон.
Хоол үйлчилгээний газрууд, зочид буудал (Дэн буудал ажиллахгүй), амралт, сувиллын газрууд гэр бүлийн хүрээнд давтан тун авсан иргэдэд нээлттэй. Саун ч мөн давтан тун авсан иргэдэд нээлттэй.
Тоглолт, караоке, бар зэргийг дараагийн шатны эрсдэлийн үнэлгээн дээр үндэслэн нээх эсэхийг шийдэх юм.
Мөн хүнсний дэлгүүр 22:00 цаг, ресторан 24:00 цаг хүртэл ажиллах боломжтой болж байна.
Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэм сахиулах, вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн хүмүүст нээлттэй болохыг албаныхан сануулж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.