Италид дүүжин тээвэр унаж, 14 хүн амиа алдав.
Италийн хойд Пемонт мужид дүүжин тээврийн кабин 20 метрийн өндрөөс унасны улмаас 14 хүн амиа алджээ. Дүүжин тээврийн олс зогсоолд очихын өмнөхөн тасарч, дор хаяж 15 хүн тээвэрлэж явсан нэг кабин нь доош унажээ. Тэдний дунд явсан ес болон таван настай хоёр хүүхэд хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн ч нэг нь шархаа даалгүй өөд болсон байна. Зорчигчдын талаас илүү хувь нь гаднын жуулчид байсан гэнэ.
Уулын бүс дэх амралтын газруудын ашигладаг “Stresa-Mottarone” дүүжин тээврийг цар тахлын улмаас өвлийн улирлыг турш ашиглаагүй ба өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нөөс ажиллаж эхэлжээ.
1970 онд ашиглалтад орсон дүүжин тээвэр амрагч, жуулчдыг Лаго Мажиоре нуураас Баруун Альпын 1.5 м өндөр Моттароне уулын оргилд аваачдаг байна. Аялал нийт 20 минут үргэлжилдэг байна. 2014-2016 онд дүүжин тээврийн дэд бүтцийг шинэчилж байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.