Израил ихэнх хязгаарлалтаа цуцална.

Израил ихэнх хязгаарлалтаа цуцална.

 Израилд “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо ихээхэн буурсантай холбогдуулан халдварын тархалтыг хяналтад авахын тулд тогтоосон хязгаарлалтуудыг цуцална гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Юлий Эдельштейн мэдээлжээ.

Хүн амын дийлэнх хувь нь “COVID-19”-ийн вакцинд хамрагдаж, 50-иас дээш насны иргэдийн 92 орчим хувь нь вакцин хийлгэсэн юм уу халдвар аваад эдгэрээд буй Израил өнгөрсөн оноос гурван хөл хорио тогтоосны эцэст эдийн засгийн аажмаар сэргээж эхлээд байгаа юм.

Израилд энэ оны нэгдүгээр сард халдварын тохиолдлын тоо дээд цэгтээ хүрэх үед өдөрт 10 мянга гаруй хүнээс халдвар илэрч байсан бол сүүлийн 24 цагийн хугацаанд ердөө 12 тохиолдол шинээр илэрчээ. Одоогоор тус улсад халдвар тархах эрсдэлтэй үйл ажиллагаа болон хүмүүсийн цуглах тоо зэрэгт хязгаарлалт тогтоогоод байгаагаас гадна иргэд вакцин хийлгэсэн юм уу халдвараас эдгэрснээ нотлох “ногоон паспорт”-ыг ашиглаж байгаа юм.

Ням гарагт Ю.Эдельштейний мэдээлснээр, ирэх зургаадугаар сараас хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сунгахгүй бөгөөд ногоон паспортын системийг хүчингүй болгох ажээ. Гэвч шаадлагатай тохиолдолд дахин тогтоож магадгүй гэдгийг ч мөн анхааруулсан байна. 

Үүнээс гадна Израил вакцин хийлгэсэн бүлэг жуулчдыг хүлээн авч эхлээд байгаа боловч хилээр нэвтрэх хөдөлгөөнийг үргэлжлүүлэн хязгаарлах ажээ. Мөн Эрүүл мэндийн яам битүү орчинд амны хаалт зүүхтэй холбоотой журмыг нягтална гэдгээ мэдэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.