Мөөгөнцөрт халдвар авсан хүмүүс нүднээсээ салж байна
Энэтхэгийн баруун хэсэгт “хар хөгц” гэгддэг мукормикоз мөөгөнцөрт халдвар авсан олон мянган хүнд нүдийг нь авах мэс ажилбар хийж байна гэж “ The Daily Star” хэвлэлд мэдээлжээ.
Хүрээлэн буй орчинд байдаг мукормикоз мөөгөнцөр дархлаа нь суларсан хүний амь насанд аюултай өвчин. Мөөгөнцрийн тоосонцрыг амьсгалахад уушги, хамрын хөндийн гэмтэж, нүүрэн дээр илэрдэг байна. Халдварын эхний үед хамраас нус гоожих, нүүр бага зэрэг чинэрч, бадайрах, нүд бүлцийх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Судалгаанаас үзвэл, эл мөөгөнцөрт халдвар авсан хүмүүсийн 60 орчим хувь нь нэг эсвэл хоёр нүд хараагүй болдог аж.
“Мэс ажилбарын аргаар нүдийг мэдрэлийн эс, зовхи зэрэг бүхэлд нь авахгүй тохиолдолд халдвар тархинд орох эрсдэлтэй” гэж эмч Акшай Наир мэдэгджээ. Эмч нарын мэдэгдэж буйгаар, коронавирусийн эсрэг стероидын эмчилгээ хийж байгаа тул “хар хөгц” халдвар эрчимтэй тархахад нөлөөлж байна. Учир нь стероид нь хүний дархлааны тогтолцоог дарангуйлдаг тул мөөгөнцөрт үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, тус улсад нийт 8.8 мянга гаруй хүн мукормикоз мөөгөнцөрт халдвар аваад байна. Энэтхэгийн химийн аж үйлдвэрийн сайд Садананда Говдагийн мэдэгдсэнээр, бүх мужид мөөгөнцрийн эсрэг нийт 23 мянган нэгж тусгай бэлдмэл нийлүүлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.