Киргизийн Ерөнхийлөгч ажлын айлчлал хийхээр ОХУ-ыг зорив.

Киргизийн Ерөнхийлөгч ажлын айлчлал хийхээр ОХУ-ыг зорив.

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров ажлын айлчлал хийхээр ОХУ-ыг зорьжээ.

"Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч өнөөдөр буюу тавдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Сочи хотод ажлын айлчлал хийхээр нислээ. Айлчлалын үеэр Жапаров ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийх бөгөөд энэ үеэр хоёр талын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг хөндөж, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хэтийн төлвийг хэлэлцэхээр төлөвлөж байна” гэж тус улсын төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлжээ.

“Уулзалтын үеэр хоёр улсын удирдагчид "бүс нутгийн аюулгүй байдлыг хангах үүднээс, тэр дундаа ХАБГБ, ТУХН, ШХАБ-ын хүрээнд хамтран ажиллах, мөн Евразийн эдийн засгийн интеграцыг гүнзгийрүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулна" гэж мэдээлэлд онцлон тэмдэглэсэн байна.

Хоёр орны Ерөнхийлөгч нар мөн коронавирусний цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний дотор Оросын вакциныг Киргиз улсад нийлүүлэх талаар ярилцахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.