СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ үү

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ үү

Цар тахлын улмаас тогтоосон хилийн хязгаарлалтын хугацаанд дотоодын аж ахуйн нэгжүүд БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотойгоор цахим залилангийн хэргийн хохирогч болж, их хэмжээний санхүүгийн хохирол амссан тохиолдол гарч байна. Тухайлбал:

- Хэлний бэрхшээлээс болж буруу ойлголцох;

- Тоо хэмжээ дутуу ирэх;

- Захиалсан бараанаас өөр бараа ирэх;

- Чанаргүй бараа ирэх;

- Мөнгө шилжүүлсний дараа анх тохиролцсоноос буцах, илүү мөнгө нэхэх зэрэг зөрчил гарчээ.

Иймд БНХАУ-аас цахимаар бараа, бүтээгдэхүүн худалдан авч буй аж ахуйн нэгжүүд худалдан авалт хийхдээ анхаарал болгоомжтой байж, худалдан авах гэрээгээ холбогдох хуулийн дагуу байгуулах, маргаан гарсан тохиолдолд эрх ашгаа хэрхэн хамгаалах асуудлыг заавал тусгах, дансаар мөнгө шилжүүлэхдээ худалдагч компани, байгууллагыг сайтар нягтлан шалгаж, цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг ГХЯ-ны Консулын газар анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил дууслаа. 2021-05-25

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Элчин сайд Жалгас Адилбаев-г хүлээн авч уулзлаа 2021-05-25

Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хураав. 2021-05-25

Хэнтий аймгийн аялал жуулчлалын бүсийн бүтээн байгуулалттай танилцлаа. 2021-05-25

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Нийгмийн халамжийн цахим системд холболоо 2021-05-25

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ үү 2021-05-25

Ихэнх нутгаар сэрүүснэ 2021-05-25

НББХ: НДШ-ийг 2 хувиар багасгах хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв. 2021-05-25

Монгол, Туркийн аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. 2021-05-25

Анх зээл олгохдоо зээлийн хүүг урьдчилан төлүүлэхийг хориглоно. 2021-05-25

Бүтээн байгуулалтын ажилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тусгаж ажиллахыг уриаллаа. 2021-05-25