Монгол, Туркийн аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Монгол, Туркийн аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд Монгол Улсын “гуравдагч хөрш” БНТУ-тай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэх Чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах болон Нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг байгуулсан нь чухал ач холбогдолтой гэлээ.

Уулзалтаар талууд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг түүх, соёл, аялал жуулчлал, боловсрол, эдийн засгийн салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар ярилцаж, санал солилцов.

Элчин сайд Зафер Атеш уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улсад Элчин сайдаар томилогдсондоо баяртай байна гээд хоёр улсын хамтын ажиллагааг аялал жуулчлал, худалдаа, хөдөө аж ахуй, түүх, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс, БНТУ-ын хооронд шууд нислэг нээсэн нь аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болсныг тэмдэглэв. Түүнчлэн Засгийн газраас ирэх дөрвөн жилд 100 гаруй төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь түүхэн соёл уламжлалын цогцолбор бүхий бүсийг байгуулах юм. Үнэт өв, түүх соёл, уламжлалаа сурталчлан таниулах, 2000 гаруй жилийн өмнөх түүхийн олдворуудад тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох чиглэлээр талууд хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцаж, саналаа хуваалцав.

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешид ажлын амжилт хүсэж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн бүхий л санал санаачилгыг парламентаас дэмжин ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хэнтий аймгийн аялал жуулчлалын бүсийн бүтээн байгуулалттай танилцлаа. 2021-05-25

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Нийгмийн халамжийн цахим системд холболоо 2021-05-25

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ үү 2021-05-25

Ихэнх нутгаар сэрүүснэ 2021-05-25

НББХ: НДШ-ийг 2 хувиар багасгах хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв. 2021-05-25

Монгол, Туркийн аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. 2021-05-25

Анх зээл олгохдоо зээлийн хүүг урьдчилан төлүүлэхийг хориглоно. 2021-05-25

Бүтээн байгуулалтын ажилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тусгаж ажиллахыг уриаллаа. 2021-05-25

Гал унтраах, эрэн хайх, аврах зориулалтын автомашинуудын жолооч нар сургалтад хамрагдлаа. 2021-05-25

Маргааш дархлаажуулалт болон PCR шинжилгээний цэгүүд хэвийн ажиллана. 2021-05-25

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан 2021-05-26