ОХУ-д амьтдыг вакцинжуулж эхэлжээ.

ОХУ-д амьтдыг вакцинжуулж эхэлжээ.

ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын албаны /Россельхознадзор/ даргын зөвлөх Юлия Мелано мэдэгджээ.

“ОХУ-ын хэд хэдэн бүс нутгийн мал эмнэлгүүдэд гэрийн тэжээвэр амьтдыг “COVID-19”-ийн вакцинаар дархлаажуулж эхлээд байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.

"Карнивак-Ков" вакциныг Россельхознадзорын эрдэмтэд амьтдыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гарган авчээ.

Вакцинжуулалтыг Малын эрүүл мэндийг хамгаалах төвийн үйлдвэрлэгчдээс вакцин худалдан авсан хувийн болон төрийн байгууллагууд явуулж байгаа аж. Амьтан үржүүлэгчид, нохой муураа салхилуулдаг гэрийн тэжээвэр амьтдын эзэд, нийгмийн идэвх оролцоотой иргэд амьтдаа вакцинжуулах ихээхэн сонирхолтой байгааг мал эмнэлгүүд цохон тэмдэглэв.

Вакцинжуулалт Москва, Рязань, Брянск хотуудад эхлээд байгаа бол Челябинск, Крым, Санкт-Петербургт ойрын хугацаанд эхлэх юм байна.

"Карнивак-Ков" нь амьтдад зориулсан дэлхийн анхны коронавирусний вакцин юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ “Sotrovimab” эмийг коронавирусний эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрчээ. 2021-05-27

Франц улс Их Британийн аялагчдад хязгаарлалт тогтоожээ. 2021-05-27

Дэлхий даяар халдварын тохиолдлын тоо буурчээ. 2021-05-27

“Ж.Байден АНУ-ын тагнуулын байгууллагуудад коронавирус хэрхэн үүссэнийг шалгахыг үүрэг болголоо 2021-05-27

Хятадад уулын марафон гүйлтийн үеэр амиа алдсан тамирчдын ар гэрт нөхөн төлбөр олгоно 2021-05-27

ОХУ-д амьтдыг вакцинжуулж эхэлжээ. 2021-05-27

Беларусьт нөхцөл байдал хурцадвал Дэлхийн III дайн дэгдэх аюултайг Лукашенко анхааруулжээ. 2021-05-27

Иран криптовалютын олборлолтоос үүдэлтэй эрчим хүчний хэрэглээг хориглох шийдвэр гаргажээ. 2021-05-27

Израил ирэх долоо хоногоос бүх хязгаарлалтаа цуцална. 2021-05-28

Сирийн ерөнхийлөгчийн сонгуульд Башар Асад ялалт байгуулжээ. 2021-05-28

Ж.Безос “Amazon” компанийн тэргүүний албан тушаалаасаа огцорно. 2021-05-28