Сирийн ерөнхийлөгчийн сонгуульд Башар Асад ялалт байгуулжээ.
Сирид 5 дугаар сарын 26-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнг тус улсын Ардын зөвлөлийн дарга Хаммуда Сабаг пүрэв гарагт зарлажээ.
“Одоогийн Ерөнхийлөгч Башар Асад сонгогчдын 95.1 хувийн дэмжлэгийг авч, сонгуульд ялалт байгууллаа” хэмээн тэрбээр Дамаск хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Сонгуулийн ирц 78 хувьтай байсан бөгөөд 14 сая гаруй хүн саналаа өгчээ. Иргэдийн сонгуулийн идэвх оролцоо хүлээлтээс өндөр байсныг Сабаг цохон тэмдэглэв.
"Сирийн иргэд сорилтуудыг даван туулахад бүрэн бэлтгэлтэй байгаагаа харуулж, түүхийн өөр нэгэн гайхамшигт хуудсыг бүтээлээ" гэж парламентын тэргүүн онцлон тэмдэглэсэн байна. .
Асадын өрсөлдөгчид болох Парламентын депутат асан Абдалла Саллюм Абдалла, эх оронч сөрөг хүчний төлөөлөгч Махмуд Ахмед Мураи нар 1.5 болон 3.3 хувийн дэмжлэгийг тус бүр авчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.