АНУ “Sotrovimab” эмийг коронавирусний эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрчээ.

АНУ “Sotrovimab” эмийг коронавирусний эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрчээ.

 АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар Их Британийн "GSK" (GlaxoSmithKline) компанийн Америкийн “Vir Biotechnology” компанитай хамтран гарган авсан “Sotrovimab” (VIR-7831) эмийг “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийн эмчилгээнд яаралтай үед хэрэглэхийг зөвшөөрчээ.

Энэхүү эмийг коронавирусний халдварт өвчин хөнгөн эсвэл дунд зэргийн хэлбэрээр илэрсэн 12 болон түүнээс дээш насны, 40 кг-аас дээш жинтэй насанд хүрэгсэд болон өсвөр үеийнхэнд хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Харин халдвар авсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн эсвэл хиймэл амьсгалын аппарат залгуулсан хүмүүст “Sotrovimab” эмийг хэрэглэхийг хоригложээ.

“VIR-7831” нь нэг төрлийн моноклональ эсрэгбиемүүд буюу дархлааны тогтолцооны бий болгосон тодорхой өвчин үүсгэгчийг холбож саармагжуулах чадвартай хувилан гаргасан молекулууд дээр суурилсан эм юм. Коронавирусний халдвар өвчинтэй хүмүүст эм сайн үйлчилж байгаа тухай үйлдвэрлэгчид 3 дугаар сард мэдэгджээ. Эмнэлзүйн туршилт үргэлжилж байгаа бөгөөд өвчтөний биеийн байдлыг 24 долоо хоногийн турш ажиглах аж.

Үүнээс гадна дээр дурдсан хоёр компани “COVID-19” туссан үед Т-эсийн дархлааг идэвхжүүлэх өөр нэг моноклональ эсрэг биет болох “VIR-7832”-г туршиж байна.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.