Өмнөд Солонгост 4812 хүн коронавирусийн халдвар авчээ

Өмнөд Солонгост 4812 хүн коронавирусийн халдвар авчээ

Өмнөд Солонгост коронавирусийн халдвар авсан хүний тоо 4812 болж нэмэгджээ. “Ёнхап” агентлагийн мэдээлснээр “COVID-19”-ийн халдварын улмаас 28 хүн нас барсан байна. Ганцхан цагийн өмнө энэ тоог 26 гэж зарлаж байсан юм.

Улс орнууд Өмнөд Солонгосоос ирж буй иргэддээ хатуу хяналт тавиад байгаа билээ. ОХУ л гэхэд энэ сарын 1-нээс Өмнөд Солонгосоос ирж байгаа гаднын орны иргэдийг хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан. Хойд хөрш коронавирусийн халдвар ихээр тархаж байгаа Ираны иргэдийг ч хилээрээ нэвтрүүлэхгүй байгаа билээ.

ОХУ, Өмнөд Солонгосын хооронд энэ сарын 1-нээс зөвхөн “Аэрофлот”, “Korean Air” агаарын тээврийн компаниуд нислэг хийж байгаа аж. Коронавирусийн тархалтын улмаас ийнхүү хязгаарлах арга хэмжээг авчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.