Сынриг цэрэгт үдэх үдэшлэг хүмүүсийн уурыг хүргэв

Сынриг цэрэгт үдэх үдэшлэг хүмүүсийн уурыг хүргэв

Өмнөд Солонгосын хөвгүүдийн BIGBANG хамтлагийн дуучин Сынри мөрийтэй тоглоом, биеэ үнэлэгчдийг зуучилсан зэрэг маш олон хэрэгт шалгагдаж байгаа билээ. Гэвч түүний цэргийн алба хаах хугацаа болсон тул энэ сарын 6-нд цэрэгт татагдах юм. Зарим эх сурвалж 9-нд цэрэгт явна гэж бичжээ. Уг нь тэр өнгөрсөн оны гуравдугаар сард армид очих ёстой байсан ч мөрдөн шалгалт үргэлжилж байсан тул алба хааж чадаагүй.

Сынри Канвондо мужийн “Хөх Од” хэмээх явган цэргийн дивизид алба хаана.

Саяхан түүнийг цэрэгт үдэн гаргах үдэшлэгийн гэрэл зураг цахим сүлжээнд гарсан нь солонгосчуудын уурыг хүргэжээ.

Хүмүүс “Сынри хоёр ч удаа шоронд орох ёстой байлаа”, “Сынригийн хэргээс хойш би БНСУ-ын хуульд итгэхээ больсон”, “Шоронгоос зугтаад цэрэгт явчихдаг гэхээр түүнд маш өндөр тушаалын анд нөхөд байна” гэх зэргээр бичсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.