Шатахууны импорт жилийн өмнөхөөс 14.9 мянган тонноор БАГА БАЙНА

Шатахууны импорт жилийн өмнөхөөс 14.9 мянган тонноор БАГА БАЙНА

Эрдэс бүтээгдэхүүний импорт энэ оны эхний хоёр  сарын гүйцэтгэлээр 750 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 87.4 сая ам.доллар буюу 10.4 хувиар буурчээ.

Хүнд үйлдвэрийн салбар

Коксын импорт: Хоёрдугаар сарын гүйцэтгэлээр 363  тонн болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тоо хэмжээгээр 87.9 тонн буюу 32  хувиар өссөн байна. Үнийн дүнгээр 66.9 мянган ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 19.8 мянган  ам.доллар буюу 42 хувиар тус тус өсжээ.

Газрын тосны салбар

Эрдэс бүтээгдэхүүний импортын 85.5 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. 2020 оны эхний хоёр  сарын байдлаар 182.5 сая ам.долларын 282.6 мянган  тонн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 17  мянган тонн  буюу 5.7 хувиар буурч, үнийн дүнгээр 1.4 сая ам.доллар буюу 0.8 хувиар өсжээ.   Нефтийн бүтээгдэхүүний импортын 85.1 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 28.1 хувийг автобензин, 57  хувийг дизель түлшний импорт эзэлж байна.

Авто бензиний  импорт: Оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 81.3 мянган тонн  автобензин импортолсон нь 2019 оны мөн үеийн дүнгээс 14.9 мянган  тонноор  бага байна. 2019 оны мөн үед 1 тонн  автобензиний  импортын дундаж үнэ 542.2 ам.доллар байсан бол 2020 оны эхний 2 сарын байдлаар 630.7 ам.доллар болж 16.3 хувиар өсжээ.

Дизель түлшний импорт:  Оны эхний хоёр  сарын гүйцэтгэлээр 163.1 мянган тонн  болж 2019 оны мөн үеийн гүйцэтгэлээс 17.7  мянган тонноор  буурсан байна. 2019 оны эхний хоёр  сард 1 тоннн дизель түлшний импортын дундаж үнэ 613.8 ам.доллар байсан бол өнгөрсөн оны мөн үед 637.8 ам.доллар болж 24  ам.доллар буюу 3.9 хувиар өсжээ. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.9 сая ам.доллароор буурчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.