Монголд КОВИД-19 вирусний 4 тохиолдол нэмэгдэж, нийт 10 боллоо

Монголд КОВИД-19 вирусний 4 тохиолдол нэмэгдэж, нийт 10 боллоо

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.21/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.


ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу болон биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өгсөн юм. 

Тэрбээр "ХӨСҮТ-д одоогийн байдлаар 193 иргэн хяналтад байна.  2020 оны Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 156 хүний шинжилгээ хийгдсэн. Үүнээс дөрвөн тохиолдолд шинэ коронавирус илэрлээ.  Монгол Улсад нийт шинэ коронавирусний батлагдсан 10 тохиолдол бүртгэгдлээ.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс бусад иргэдэд шинжилгээ, тандалт судалгаанууд хийгдэж байна.
 

  • Дорноговь аймагт тусгаарлагдаж байсан буюу батлагдсан тохиолдол болох Франц иргэнтэй ойрын хавьтал болох 58 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан.
     
  • 2020 оны гуравдугаар сарын 19-нд Хэнтий аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу СӨРӨГ гарсан.
     
  • 2020 оны гуравдугаар сарын 20-нд нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж, тандалт судалгаа хийгдэж байна" гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.