ДЭМБ: Өвчний тархалт дэлхийн улс орны 90 хувийг хамарлаа

ДЭМБ: Өвчний тархалт дэлхийн улс орны 90 хувийг хамарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээллийг өгч байна. 

Азийн орнуудад вирусний халдвар буурч байна гэж байсан боловч сүүлийн өдрүүдэд эргэн халдварын тархалт идэвхжих эрсдэл байгааг ЭМЯ анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 177 оронд коронавирусний халдвар бүртгэгдсэн байдалтай байна. Сүүлийн 24 цагийн хугацаан зургаан оронд вирус шинээр бүртгэгджээ.

Испани, Итал, Герман, Франц зэрэг орнуудад шинэ тохиолдлын тоо 1000-5000 давж бүртгэгджээ. Мөн Турк улсад халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна.

ДЭМБ-ын мэдээллээр дэлхийн хэмжээнд сүүлийн өдрийн байдлаар 24 247 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тэгснээр халдвар авсан хүний нийт тоо 234 073 болсон байна. Нас баралт 1000 давж, нийт нас баралт 9840 болоод байна. Өвчний тархалт дэлхийн улс орны 90 хувийг хамарчээ.

Итали улсад  24 цагийн дотор 5323 хүн шинээр халдвар авч, 627 хүн нас баржээ. Нийт нас баралт 4032 болсноор БНХАУ-аас давжээ.

БНХАУ-ын тухайд хоёр дахь өдрөө нас баралт бүртгэгдээгүй. Хүнд нөхцөл байдлыг эргүүлж болдог гэдгийг тус улсын жишээнээс харж болохоор байна гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.