Японы эргийн хамгаалалтынхан Оросын ачааны хөлөг онгоцны багийн гишүүнийг өнөө өглөө баривчилсан
Японы эргийн хамгаалалтынхан Охотскийн Тэнгист загас агнуурын завийг мөргөсөн Оросын ачааны хөлөг онгоцны багийн гишүүнийг өнөө өглөө баривчилсан байна.
Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлээр болсон энэ ослын үеэр Японы гурван загасчин амь насаа алдсан. Осол болох үеэр "Амур" хөлгийг жолоодож явсан, ахмадын туслах, 38 настай офицер Павел Добрянцкийг мэргэжлийн алдаа гаргаж хүний амь нас хохироон, далайн зорчих хөдөлгөөнд аюул учруулсан үндэслэлээр баривчилжээ. Тавдугаар сарын 26-ны өдөр Хоккайдо мужийн Момбецу боомт чиглэлд аялж явсан "Амур" хөлөг загасчилж явсан Японы завьтай мөргөлдсөн аж.
Ослын улмаас Японы загас агнуурын завь хөмөрч, таван загасчны гурав нь амь насаа алджээ. Японы эрх баригчид далайн эргийн хамгаалалтын албан тушаалтнуудтай ярилцлага хийж, тухайн үеийн далайн навигацийн байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр Оросын далайчны хайхрамжгүй байснаас осол болсон, тухайн үед хөлөг онгоц завьтай мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх боломж байсан гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн хэргийг цаашид үргэлжлүүлэн мөрдөн шалгахаа мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.