БНХАУ-ын Засгийн газар геноцид үйлдсэн эсэхтэй холбоотой сонсгол хурал Британид болж байна
БНХАУ-ын Засгийн газар Шинжан муждаа хүний эрх зөрчиж геноцит үйлдсэн эсэх талаар баримт цуглуулах сонсгол хурал Британий нийслэл Лондон хотод болж буй. Тус улсын нэртэй хуульч Жиофрей Найсын удирдаж буй найман гишүүнтэй комисс дөрвөн өдрийн турш 30 орчим гэрчээс мэдүүлэг авч байгаа аж.
Сонсгол хурлыг Британий засгийн газрын зүгээс санаачилж, дэмжээгүй, мөн комиссын дүгнэлтийг сайд нар заавал даган биелүүлэх албагүй. Гэхдээ энэ үйл явц нь Хятадын засгийн газар хүний эрх зөрчсөн гэх мэдээллүүдтэй холбоотой баримт нотолгоог нэмж гаргаж ирнэ гэж зохион байгуулагчид нь ярьж байна.
Тэд академичид, хуульчид, Британий дипломатч асан нэг хүнийг комиссын гишүүнээр сонгохдоо зориуд мэргэжлийн холимог бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлсэн байна. “Уйгуруудын шүүх хурал” гэдэг нэрлэж буй энэ сонсгол хурлыг Британий бизнес эрхлэгч Никк Веч зохион байгуулсан байна.
Тэрбээр Хятадад хүний эрхтнийг авдаг байсан гэх мэдээллийг шалгах сонсгол хуралд 2019 онд оролцож байсан юм байна.
Хятадын талаас энэ удаагийн сонсгол хурлыг олон улсын хууль дүрмийг зөрчсөн хэрэг хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.