АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис цагаачлалын асуудлаар хэлэлцэхээр Гватемал, Мексикийг зорьжээ.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис цагаачлалын асуудлаар хэлэлцэхээр Гватемал, Мексикийг зорьжээ.

Тэрбээр дэд Ерөнхийлөгчийн хувиар хилийн чанадад анхны айлчлалаа хийж буй нь энэ юм. АНУ-ын баруун өмнөд нутгийн, Мексиктэй залгаа хилээр нэвтрэхийг олон мянган цагаач иргэн эрмэлзэх болсонтой холбоотойгоор К.Харрис тэдгээр иргэнийг эх орондоо амьдрахад туслах үүднээс эдийн засгийн хөгжил, хилийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар зөвшилцөлд хүрэхийг зорьж байна.

Ерөнхийлөгч Жо Байден гадаад бодлогын чиглэлээр туршлага багатайд тооцогдох К.Харрист АНУ-ыг зорьж буй цагаачидтай холбоотой асуудлыг зохицуулах, цагаачдын урсгалыг хүнлэг байдлаар бууруулж, АНУ руу чөлөөтэй нэвтрэхийг үл зөвшөөрөх арга замыг эрэлхийлэх үүрэг хүлээлгэсэн юм.

К.Харрис Гватемалын Ерөнхийлөгч Алехандро Жамматтеитэй даваа гарагт, Мексикийн төрийн тэргүүн Андрес Мануэль Лопес Обрадортой мягмар гарагт уулзахаар товложээ. Мөн Гватемалд айлчах хугацаандаа иргэний нийгмийн байгууллагын удирдлагууд, шинийг санаачлагчид, бизнес эрхлэгчидтэй, Мексикт эмэгтэй бизнес эрхлэгчидтэй уулзаж, ажилтнуудын төлөөлөлтэй дугуй ширээний уулзалт хийх ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“AstraZeneca”, “Pfizer” вакциныг хавсрах нь хоёр тун “AstraZeneca” хийснээс илүү үр дүнтэй болох нь тогтоогджээ 2021-06-05

Хар тэнгист хийн шинэ орд газар илрүүлсэн 2021-06-06

Харри, Меган Маркл нар охинтой болжээ. 2021-06-07

Япон зунаас вакцинжуулалтын паспорт олгож эхэлнэ. 2021-06-07

Канадын хоккейн шигшээ баг 27 дахь удаагаа дэлхийн аварга болжээ. 2021-06-07

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис цагаачлалын асуудлаар хэлэлцэхээр Гватемал, Мексикийг зорьжээ. 2021-06-07

Пакистанд хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 30 хүн амиа алдав. 2021-06-07

БНХАУ-ын Засгийн газар геноцид үйлдсэн эсэхтэй холбоотой сонсгол хурал Британид болж байна 2021-06-07

Дэлхий дахинд “6G” сүлжээг 2030 оноос арилжааны зориулалтаар хэрэглээнд нэвтрүүлэх төлөвтэй байна 2021-06-07

“Apple” шинэ үйлдлийн системээ танилцуулжээ 2021-06-08

Японы эргийн хамгаалалтынхан Оросын ачааны хөлөг онгоцны багийн гишүүнийг өнөө өглөө баривчилсан 2021-06-08