Токио 2020: Дотоодын үзэгчдийн асуудлыг VI сарын сүүлээр шийднэ.
ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн чуулган Лозанна хотод үргэлжилж байна.
Чуулганы хоёр дахь өдрийн дараа ОУОХ-ны тус байгууллагын Гүйцэтгэх захирал Кристоф Дюби сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Дюби “Одоогийн байдлаар Токиогийн олимпын наадамд гадаадын үзэгчдийг хүлээн авахгүй байхаар шийдвэрлэсэн байгаа. Харин дотоодын буюу Японы үзэгчдийг олимпын наадмын тэмцээн уралдаанд оролцуулах асуудлаар өнөөдөр тодорхой хариулт гараагүй. Бид тухайн үеийн цар тахлын байдалтай танилцсаныхаа дараа зургаадугаар сарын сүүлээр энэ талаар эцсийн шийдвэр гаргах болно” гэж мэдэгдсэн байна.
Токиогийн олимпын наадам долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд явагдана.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.