АНУ дэлхий дахинд “Pfizer”-ийн 500 сая тун вакцин хандивлана.

АНУ дэлхий дахинд “Pfizer”-ийн 500 сая тун вакцин хандивлана.

АНУ дэлхийн бусад улс орнуудад ард иргэдээ вакцинжуулахад нь хувь нэмрээ оруулах үүднээс “Pfizer” компанийн “COVID-19”-ийн вакцинаас 500 сая тунг хандивлахаар болжээ.

Ерөнхийлөгч Жо Байден Английн Корнуолл гүнлэгт болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр энэ талаар мэдэгдэнэ гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж “CNN” телевизэд мэдээлсэн байна.

Тодруулбал, АНУ 2021 онд 200 сая орчим тун, 2022 оны эхний хагаст 300 сая тун вакцин нийлүүлнэ. Эх сурвалжийн мэдээлснээр, Ж.Байдены “COVID-19”-ийн асуудал хариуцсан зөвлөх Жефф Зиентс холбогдох гэрээнүүд дээр өнгөрсөн сараас ажиллаж эхэлжээ.

Ийнхүү хандивлах вакцины бүх тунг “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах зорилт бүхий “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан бага орлоготой 92 улс орон болон Африкийн Холбоонд нийлүүлэх ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар дэлхийн хэвлэлүүдэд... 2021-06-10

Ж.Байден Их Британид хүрэлцэн очжээ. 2021-06-10

Япон, Австрали аюулгүй байдлын харилцаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ. 2021-06-10

Токио 2020: Дотоодын үзэгчдийн асуудлыг VI сарын сүүлээр шийднэ. 2021-06-10

Дональд Трамп дэлхийн улс орнуудад Фэйсбүүк, Твиттерийг хаахыг уриалав. 2021-06-10

АНУ дэлхий дахинд “Pfizer”-ийн 500 сая тун вакцин хандивлана. 2021-06-10

“AstraZeneca” вакцин дотуур цус алдах эрсдэлийг нэмэгдүүлж байна 2021-06-10

Хонконг вакцинжуулалтыг дэмжихэд зориулж нийт 14 сая ам.долларын шан амлажээ. 2021-06-10

Япон улс төрийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийг баталжээ. 2021-06-10

Аргентины ерөнхийлөгч “Бразилчууд ширэнгээс гаралтай” гэж хэлээд бурууджээ. 2021-06-10

АНУ-ын “J&J”-ы вакцин коронавирусний хувилбаруудаас хамгаалж буйг тогтоожээ 2021-06-10