КОВИД-19 I ОХУ вирус судлаачдаа Итали руу илгээнэ

КОВИД-19 I ОХУ вирус судлаачдаа Итали руу илгээнэ

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Италид коронавирусний халдвартай тэмцэхэд нь тусламж илгээх агаарын хүчний багийг бүрдүүлэх тушаал гаргажээ. Оросын цэрэг-сансрын хүчний онгоцнууд Италид ОХУ-ын цэргийн вирус судлаач, эмч, мэргэжилтнүүдийн хэд хэдэн багийг болон эмнэлгийн тоног төхөөрөмж хүргэх аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь Италийн Ерөнхий сайд Жузеппе Контед тус улс “COVID-19”-ийн халдвартай тэмцэхэд нь туслах санал тавьсан билээ.

Италид өнөөдрийн байдлаар /2020.03.22/ 42 мянга гаруй хүн коронавирусний халдвар авч, хоногт 4800 шинэ тохиолдол илэрчээ.

Италийн Батлан хамгаалахын сайд Лоренцо Гуэрини Оросоос мэргэжилтнүүд болон техник хэрэгсэлтэй тусламжийн онгоцнуудыг хүлээж авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр ОХУ-д хандан “COVID-19”-тэй тэмцэхэд тусалсанд нь талархал илэрхийлжээ.

Италийн тал энэ сарын 22-ноос эхлэн ОХУ-ын онгоцнуудыг хүлээж авах юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.