Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 12,415 иргэнийг өчигдөр  дархлаажуулжээ

Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 12,415 иргэнийг өчигдөр  дархлаажуулжээ

Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 12415 иргэнийг өчигдөр  дархлаажуулжээ. Үүнээс нийслэлд 4613 хүн, орон нутагт 7802 хүн вакцинд хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 963563  нь эхний тунг, 845271 нь хоёрдугаар тунг тариулжээ. Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 934 393 хүн, хоёрдугаар тунг 822578 хүн тариулаад байна.

Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 1897956 хүн буюу 91.8 хувь, хоёрдугаар тунгаар 1667849 хүн буюу 80.7 хувийг дархлаажуулаад байгаа юм. Улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой иргэдээс 400 мянган хүн бүрэн хамрагдаагүй байна.

Мөн халдвар авсан иргэдийн дийлэнх нь дархлаажуулалтад хамрагдаагүй иргэд байна. Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, вакцинд идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-наас уриаллаа.

Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:

  1. • “Ковид-19”-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх
  2. • Дулаан хувцаслах
  3. • Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
  4. • Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх
  5. • Эмчийн үзлэгт орох
  6. • Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх
  7. • Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

  1. • Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
  2. • Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх
  3. • Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
  4. • Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)
  5. • Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
  6. • Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
  7. • Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“МОНГОЛ УЛСЫН ХҮНСНИЙ ТОГТОЛЦООНЫ ТОГТВОРТОЙ БАЙДАЛ” СЭДВЭЭР ТӨР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 2021-06-16

Допинг илэрсэн бөхийн барилдах эрхийг дөрвөн жил хүртэлх хугацаагаар хасахаар тусгажээ 2021-06-16

Монгол-Японы бизнес уулзалт, үзэсгэлэнд оролцогчдыг бүртгэж эхэллээ 2021-06-16

Ерөнхий сайд, Шадар сайдын зүгээс аль болох хатуу хөл хорио тавихгүй байх чиглэлийг өгсөн 2021-06-16

Амралт, жуулчны баазуудын үйл ажиллагааг хязгаарлана 2021-06-16

Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 12,415 иргэнийг өчигдөр  дархлаажуулжээ 2021-06-16

Б.Батцэцэг: Хийн хоолойн төсөл Монгол-Оросын шинэ зууныг төлөөлөх бүтээн байгуулалт болно 2021-06-16

Яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын амбулатори ажиллаж эхэллээ 2021-06-16

Б.Жавхлан: Иргэн, ААН цаашид байдлыг хүндрүүлэхгүй байх тал дээр илүү хичээх хэрэгтэй 2021-06-16

Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй ААН-үүдэд арга хэмжээ авлаа 2021-06-16

Э.Даваажамц 15 дахь өдрөө гүйж /2021.06.16/ байдлаар 619 км замыг туулаад байна. 2021-06-16