Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй ААН-үүдэд арга хэмжээ авлаа

Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй ААН-үүдэд арга хэмжээ авлаа

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй ААН-үүдэд зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авлаа.

Хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээг 1-дүгээр сарын 1-ний өдрөөс 6-дугаар сарын 15 -ны өдрийг хүртэл зохион байгууллаа. Давхардсан тоогоор 70428 газарт хийлээ.

Үүнд:

• Хүнсний худалдаа /давхардсан тоогоор/ -50526

• Хоол, үйлдвэрлэл үйлчилгээ, кофе шоп /давхардсан тоогоор/ -8952

• Хүнсний үйлдвэр /давхардсан тоогоор/-955

• Хүнсний бус бараа бүтээгдэхүүний худалдааны төв-118

• Эмийн сан -1800

• Бусад /ахуйн үйлчилгээ/-5363

• Чийрэгжүүлэлтийн төв буюу фитнес, иогийн газар/давхардсан тоогоор/-331

• Сургалтынтөв-/давхардсан тоогоор/-388

• Бассейн /давхардсан тоогоор/ -43

• Зочид буудал-/давхардсан тоогоор/ -806

• Саун-41

• Амралтын газар-34 хамрагдсан байна.

Халдвар хамгааллын дэглэм, хүнсний аюулгүй байдлыг хангуулах талаарх мэдэгдэл, зөвлөмж болон УОК-ийн Коронавируст халдварт (КОВИД-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах 18, 41 дүгээр түр журам, тусгай нөхцөл шаардлагыг худалдаа, үйлчилгээний 35 мянган аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд хүргүүлсэн.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, зөвлөмж, мэдэгдэл, албан шаардлагыг үе шаттайгаар хүргүүлэн, мэдэгдэл, шаардлагыг биелүүлээгүй, журмыг зөрчсөн газруудад Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1, 11.2 1.2 дахь заалтыг үндэслэн шийтгэлийн арга хэмжээ авч ажиллалаа.

Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй нийт 7503 зөрчлийг илрүүлж, 4323 буюу 57.6 хувийг арилгуулж, 98 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд улсын /ахлах/ байцаагчийн зөвлөмж хүргүүлэн, илэрсэн зөрчлийг арилгуулах 437 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн 91 албан шаардлага хүргүүллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Амралт, жуулчны баазуудын үйл ажиллагааг хязгаарлана 2021-06-16

Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 12,415 иргэнийг өчигдөр  дархлаажуулжээ 2021-06-16

Б.Батцэцэг: Хийн хоолойн төсөл Монгол-Оросын шинэ зууныг төлөөлөх бүтээн байгуулалт болно 2021-06-16

Яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын амбулатори ажиллаж эхэллээ 2021-06-16

Б.Жавхлан: Иргэн, ААН цаашид байдлыг хүндрүүлэхгүй байх тал дээр илүү хичээх хэрэгтэй 2021-06-16

Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй ААН-үүдэд арга хэмжээ авлаа 2021-06-16

Э.Даваажамц 15 дахь өдрөө гүйж /2021.06.16/ байдлаар 619 км замыг туулаад байна. 2021-06-16

Цэргийн ёслолын жагсаалд 3200 цэргийн алба хаагч оролцоно 2021-06-16

Монголчуудын АНУ-д бүтээсэн "Six feet" нэртэй кино нээлтээ хийв 2021-06-16

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тогтоолын төслийг дэмжив 2021-06-16

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмын төслийг дэмжлээ. 2021-06-16