Яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын амбулатори ажиллаж эхэллээ

Яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын амбулатори ажиллаж эхэллээ

Коронавирусын  үед зөвлөгөө мэдээлэл өгөх  нэгдсэн лавлах 119 төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх Улсын онцгой комиссын  шийдвэрийн дагуу ЭМЯ-ны дэргэд Эмнэлзүйн зөвлөгөө өгөх хоёрдугаар шугам ажиллаж эхэллээ.

119 лавлах төвийн  1 дүгээр шугам нь  Улсын онцгой комиссын дэргэд байрлаж байгаа бөгөөд хөдөө орон нутаг зорчих, гадаадаас ирсэн иргэдийн тусгаарлалтын журам гэх мэт eрөнхий  мэдээллийг өгч буй. Харин  эмнэлзүйн зөвлөгөө  өгөх хоёрдугаар шугамаар эрүүл мэндийн 12 байгууллагын  эмч ажилчид  2 ээлжээр ажиллаж, шаардлагатай тусламж  эмчилгээний зөвлөгөөг  өгч байна.

Мөн хүнд, хүндэвтэр шинж тэмдэг илэрсэн иргэдийг яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын амбулаторитой холбох юм. Энэ хүрээнд өнөөдрөөс эхэлж  40 явуулын амбулаторийн автобус төвийн зургаан дүүрэгт хуваарилагдлаа. Явуулын амбулатори нь халдварын шинж тэмдэг илэрсэн  болон гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг хүргэх юм. Явуулын амбулаториос гадна ПСР шинжилгээ авах  том оврын автобусуудыг нэмэлтээр гаргаж,  Буянт-Ухаа спорт цогцолбор, Таван шар, Офицеруудын ордон “Тэнгэр плаза” зэрэг газруудад байршууллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол-Японы бизнес уулзалт, үзэсгэлэнд оролцогчдыг бүртгэж эхэллээ 2021-06-16

Ерөнхий сайд, Шадар сайдын зүгээс аль болох хатуу хөл хорио тавихгүй байх чиглэлийг өгсөн 2021-06-16

Амралт, жуулчны баазуудын үйл ажиллагааг хязгаарлана 2021-06-16

Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 12,415 иргэнийг өчигдөр  дархлаажуулжээ 2021-06-16

Б.Батцэцэг: Хийн хоолойн төсөл Монгол-Оросын шинэ зууныг төлөөлөх бүтээн байгуулалт болно 2021-06-16

Яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын амбулатори ажиллаж эхэллээ 2021-06-16

Б.Жавхлан: Иргэн, ААН цаашид байдлыг хүндрүүлэхгүй байх тал дээр илүү хичээх хэрэгтэй 2021-06-16

Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй ААН-үүдэд арга хэмжээ авлаа 2021-06-16

Э.Даваажамц 15 дахь өдрөө гүйж /2021.06.16/ байдлаар 619 км замыг туулаад байна. 2021-06-16

Цэргийн ёслолын жагсаалд 3200 цэргийн алба хаагч оролцоно 2021-06-16

Монголчуудын АНУ-д бүтээсэн "Six feet" нэртэй кино нээлтээ хийв 2021-06-16