БНАСАУ-ын удирдагч хүн амын хүнсний хангамжийн асуудал хүнд байгааг мэдэгджээ.

БНАСАУ-ын удирдагч хүн амын хүнсний хангамжийн асуудал хүнд байгааг мэдэгджээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хурлын үеэр үг хэлэхдээ хүн амын хүнсний хангамжийн асуудал хүнд байгааг мэдэгджээ. Энэ талаар “NHK” телевиз “Rodong Sinmun” сонины нийтлэлээс иш татан уламжилсан байна.

“Өнгөрсөн жилийн хар салхинаас учирсан хохирлын улмаас үр тариа тариалах төлөвлөгөө биелээгүй тул хүн амыг хоол хүнсээр хангах асуудал хурцадмал байдалд байна” гэж Умард Солонгосын удирдагч мэдэгдээд энэ асуудлыг шийдэх арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.

БНАСАУ-ын удирдагч мөн коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор авсан хорио цээрийн арга хэмжээг сунгасан нь "хүн амыг хувцас, хоол, орон сууцаар хангахын төлөөх тэмцлийг удаашруулахад хүргэсэн" болохыг цохон тэмдэглэсэн байна.

Дөрөвдүгээр сард Пёньянд болсон намын нарийн бичгийн дарга нарын бага хуралд оролцогчдод хандан үг хэлэхдээ Ким Жөн Ун ард түмний амьдралыг дээшлүүлэхийн төлөө "хүнд хэцүү аян дайнд" бэлэн байхыг уриалжээ. 1990-ээд оны дундуур БНАСАУ-ын түүхэнд тохиосон үйл явдлыг "хүнд хэцүү аян дайн" гэж нэрлэдэг байна. Тухайн үед тус улс эдийн засгийн гүн хямралд орж, зарим эх сурвалжийн мэдээлснээр хэдэн зуун мянган хүний ​​амийг авч одсон асар их өлсгөлөнд нэрвэгдэж байжээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д Тэгбэ-ний үйл ажиллагаа зарим газарт удааширжээ. 2021-06-15

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 545 хүн илэрчээ... 2021-06-16

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын бүгд хурал эхэлжээ 2021-06-16

БНСУ: Хятад вакцин тариулсан монгол иргэдийг тусгаарлахгүй 2021-06-16

Даниэль Критенбринк: БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг улам чангатгах чиглэлд ажиллана 2021-06-16

БНАСАУ-ын удирдагч хүн амын хүнсний хангамжийн асуудал хүнд байгааг мэдэгджээ. 2021-06-16

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 540 хүн илэрчээ... 2021-06-17

АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Ким БНСУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийнэ. 2021-06-17

БНСУ-д вакцины гаж нөлөөнөөс болж анхны цусны бүлэгнэлт үүсэж нас барсан тохиолдол бүртгэгдлээ. 2021-06-17

 БНСУ-д өнөөдрөөс эхлэн Модерна вакциныг тарьж эхэлжээ. 2021-06-17

БНАСАУ Мьянмарт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх НҮБ-ын төсөлд 300 мянган ам.доллар хандивлажээ. 2021-06-17