БНСУ-д вакцины гаж нөлөөнөөс болж анхны цусны бүлэгнэлт үүсэж нас барсан тохиолдол бүртгэгдлээ.
AstraZeneca вакцин хийлгэсэн 30 настай эрэгтэй ховор цусны бүлэгнэлт үүссэн байна. Тэр нь ” platelet thrombosis ” буюу тромбоз цусны бүлэгнэлт өвчнөөр оношлогдсон бөгөөд энэ нь вакцины гаж нөлөөнөөс болж нас барсан анхны тохиолдол юм.
Вакцины гаж нөлөөнөөс болж нас барсан залуу өнгөрсөн сарын 27-ний өдөр AstraZeneca вакцины үлдсэн тунгаа хийлгэжээ. Вакцин хийлгээд 9 хоногийн дараа буюу энэ сарын 5-наас нь хүчтэй өвдөж, бөөлжиж эхэлсэн. Шинж тэмдэг нь сайжрахгүй байсаар гурав хоногийн дараа эмнэлэгт хандан нарийвчилсан үзлэг шинжилгээ хийж хариу нь platelet thrombosis ” буюу тромбоз цусны бүлэгнэлт өвчин батлагдсан бөгөөд вакцин хийлгэснээс 20 хоногийн дараа өчигдөр 14:10 цагт нас баржээ. Нас барсан өвчтөнд батлагдсан суурь өвчин байхгүй гэж мэдээлсэн.
Энэ нь Солонгост ховор цусны бүлэгнэлт өвчин хоёр дахь тохиолдол бөгөөд “ ковид19” вакцины гаж нөлөөнөөс болж нас барсан анхны тохиолдол юм.
Эрх баригчид хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг түргэтгэж, тандалт судалгаан дээр үндэслэн нэмэлт арга хэмжээг авч үзнэ гэдгээ мэдэгдэв. Мөн халдварт өвчнөөс сэргийлэх төвд вакцин хийлгэсний дараа амьсгал давчдах, цээж хорсох, хэвлийгээр өвдөх, мөч хавагнах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэж, аль болох цаг алдалгүй арга хэмжээ аваарай гэжээ
Эх сурвалж :노컷 뉴스
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.