ОХУ цэргийн мэргэжилтнүүдээ Итали руу илгээжээ
Оросын цэргийн мэргэжилтнүүдийг тээвэрлэн хүргэж буй цэргийн тээврийн долоо дахь онгоц Ромын ойролцоох нисэх онгоцны буудалд газардлаа гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна. Оросын мэргэжилтнүүд Италийн талаас үйл ажиллагааных нь чиглэлийг тодруулсны дараа ажилдаа орох аж.
ОХУ-ын
Батлан хамгаалах яамны мэдээлснээр, тусгай ариутгалын техник
төхөөрөмжүүд, бусад шаардлагатай хэрэгсэл, цэргийн эмч, сувилагч нарын
найман баг, мөн вирус, халдварт өвчин судлаач 100 орчим мэргэжилтнийг
"Ил-76" загварын есөн нисэх онгоцоор хүргэнэ. Ням гарагт долоон нисэх
онгоц Итали руу нисчээ.
Москва хотоос зүүн хойд зүгт 31 км зайтай газар оршдог Чкаловский нисэх онгоцны буудлаас ниссэн анхны нисэх онгоцыг Италийн Гадаад хэргийн сайд Луижи Ди Майо угтан авсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.