Нийслэлд 378 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна

Нийслэлд 378 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2021 оны зургаадугаар сарын 17-ны өдөр цахимаар болж, Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамжийн хүрээнд зохион байгуулж буй нийт худалдан авах ажиллагааны явцын талаар тайлагналаа. 2021 онд эрх шилжүүлсэн 79 захирамжаар долоон салбарын 378 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал, боловсролын салбарт 53, эрүүл мэндийн салбарт 16, авто зам, авто замын барилга байгууламжийн салбарт 92, хот тохижилтод 178 төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 70 дугаар тогтоолын 2021 онд шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг 2021 оны долдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж, гэрээ байгуулахаар тооцож ажиллахыг үүрэгжүүлсэн. Үүний дагуу нийслэлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 71 төсөл, арга хэмжээ байна. Гэвч товлосон хугацаандаа гэрээ байгуулж амжихгүй байх магадлалтай 35 төсөл, арга хэмжээ байгаа аж. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж гарснаас хойш үнэлгээний хороо байгуулаагүй байгууллагууд яаралтай байгуулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, эрчимжүүлэхийг үүрэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНХАУ ард иргэдээ ГУРВАН ТУНТ вакцинд хамруулж эхэлжээ 2021-06-18

Эцэг, эхийн зөвшөөрлөөр 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэллээ. 2021-06-18

Яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх явуулын амбулатори ажиллаж байна. 2021-06-18

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн хэлэлцүүлэг болно. 2021-06-18

Шинжилгээгээр коронавируст халдварын 2746 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-06-18

Нийслэлд 378 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна 2021-06-18

Сайд С.Энхболдын өнгөн дээр салбар нь иргэдийнхээ эрүүл мэндтэй цуг дампуурлаа. 2021-06-18

Жирэмсэн, хөхүүл, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан зайнаас ажиллаж болох заалт оруулахыг дэмжив. 2021-06-18

Орон нутагт “Ковид-19” халдварын тохиолдол эрс нэмэгджээ 2021-06-18

Хонконгийн Засгийн газраас “Бүс ба Зам-Монгол Улс” тэтгэлэгт хөтөлбөр бий болгоно 2021-06-18

Жолоодох эрхгүйгээр автомашин жолоодсон 47 зөрчил илрүүлэв 2021-06-18