Хонконгийн Засгийн газраас “Бүс ба Зам-Монгол Улс” тэтгэлэгт хөтөлбөр бий болгоно

Хонконгийн Засгийн газраас “Бүс ба Зам-Монгол Улс” тэтгэлэгт хөтөлбөр бий болгоно

Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонконгийн Боловсролын нарийн бичгийн дарга Кевин Йеунгтэй энэ сарын 17-нд уулзав.

Түүнчлэн уулзалтаар боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тодорхой асуудлаар санал солилцлоо. Талууд цаашид хамтын ажиллагаагаа өргөн хүрээнд эрчимжүүлэхээр тохиролцов.

Мөн уулзалтын үеэр Нарийн бичгийн дарга Кевин Йеунг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Хонконгийн Боловсролын газар хооронд байгуулж буй Санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт манай талаас Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өмнө гарын үсэг зурсан бөгөөд энэ өдрөөс хүчин төгөлдөр болж байна.

Энэхүү баримт бичгийг байгуулсны үндсэн дээр Хонконгийн Засгийн газраас “Бүс ба Зам-Монгол Улс” тэтгэлэгт хөтөлбөрийг шинээр бий болгож, уг тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2022 оноос эхлэн жил бүр Хонконгийн улсын их, дээд сургуульд суралцах тав хүртэлх монгол оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгож буйгаа мэдэгдлээ. Нэг оюутны сургалтын төлбөр 200 сая төгрөг байдаг аж.

Дашрамд дурдахад Азийн топ 10 их сургуулийн 3, дэлхийн топ 100 их сургуулийн 5 нь Хонконгийн их дээд сургууль байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинжилгээгээр коронавируст халдварын 2746 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-06-18

Нийслэлд 378 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна 2021-06-18

Сайд С.Энхболдын өнгөн дээр салбар нь иргэдийнхээ эрүүл мэндтэй цуг дампуурлаа. 2021-06-18

Жирэмсэн, хөхүүл, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан зайнаас ажиллаж болох заалт оруулахыг дэмжив. 2021-06-18

Орон нутагт “Ковид-19” халдварын тохиолдол эрс нэмэгджээ 2021-06-18

Хонконгийн Засгийн газраас “Бүс ба Зам-Монгол Улс” тэтгэлэгт хөтөлбөр бий болгоно 2021-06-18

Жолоодох эрхгүйгээр автомашин жолоодсон 47 зөрчил илрүүлэв 2021-06-18

Чуулганаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцэж байна 2021-06-18

НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг баталснаас хойш өдгөө 187 улс нэгдэн ороод байна. 2021-06-18

Ханх суманд 4,4 магнитудын хүчтэй газар хөдлөв 2021-06-18

Ипотекийн 125 тэрбум төгрөгийн зээлийг энэ сард олгоно 2021-06-18