Жолоодох эрхгүйгээр автомашин жолоодсон 47 зөрчил илрүүлэв

Жолоодох эрхгүйгээр автомашин жолоодсон 47 зөрчил илрүүлэв

Энэ сарын 17-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 270 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 189 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутгийн замд 6 хүн гэмтэж, хоёр хүний амь хохирсон осол хэрэг бүртгэгдсэн байна.

Мөн Тээврийн цагдаагийн албанаас шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулан ажиллажээ. Уг арга хэмжээний хүрээнд согтуу тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 80, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөнд оролцсон 47 зөрчлийг илрүүлжээ.

Ийн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 80, орон нутагт 22, улсын хэмжээнд нийт 102 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Иймд жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл тогтмол хэрэглэж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцох, орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэлд 378 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна 2021-06-18

Сайд С.Энхболдын өнгөн дээр салбар нь иргэдийнхээ эрүүл мэндтэй цуг дампуурлаа. 2021-06-18

Жирэмсэн, хөхүүл, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан зайнаас ажиллаж болох заалт оруулахыг дэмжив. 2021-06-18

Орон нутагт “Ковид-19” халдварын тохиолдол эрс нэмэгджээ 2021-06-18

Хонконгийн Засгийн газраас “Бүс ба Зам-Монгол Улс” тэтгэлэгт хөтөлбөр бий болгоно 2021-06-18

Жолоодох эрхгүйгээр автомашин жолоодсон 47 зөрчил илрүүлэв 2021-06-18

Чуулганаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцэж байна 2021-06-18

НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг баталснаас хойш өдгөө 187 улс нэгдэн ороод байна. 2021-06-18

Ханх суманд 4,4 магнитудын хүчтэй газар хөдлөв 2021-06-18

Ипотекийн 125 тэрбум төгрөгийн зээлийг энэ сард олгоно 2021-06-18

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцоно 2021-06-18