Түр хороо”-ны гишүүд өнөөдөр УОК-ын Шуурхай штабын ажилтай танилцлаа.

Түр хороо”-ны гишүүд өнөөдөр УОК-ын Шуурхай  штабын ажилтай танилцлаа.

“КОВИД-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий Түр хороо”-ны гишүүд өнөөдөр УОК-ын Шуурхай  штабын ажилтай танилцлаа.

Энэ үеэр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр нар Түр хорооны гишүүдэд цар тахлын нөхцөл байдал, авч буй ажлын талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Б.Баттөмөр цар тахлын үед цаг наргүй ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагчдад баярлаж буйгаа илэрхийлж амжилт хүсэв. Мөн вакцинжуулалт сайн байгаа хэдий ч өвчлөлийн хувь өндөр байгаад анхаарах ёстойг сануулаад УОК-ын гаргасан шийдвэрээс хамаарч улс орны хэмжээнд гамшигт өвчлөлийг хэрхэн богино хугацаанд даван туулах арга замыг тодорхойлох тул хичээж ажиллахыг хүслээ.

УИХ-ын М.Оюунчимэг өрхийн эмнэлгүүдэд ачаалал өндөр, асуудал их байгааг дурдаад эмчилгээ үйлчилгээнд анхаарах, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг хуралдуулж цар тахлын эмийн үнийг бууруулах боломжийг судлахыг чиглэл болгов. Мөн мэдээллийг нэг сувгаар түгээхэд анхаарахгүй бол  хүн бүр өөр өөрсдийн дүгнэлтийг мэдээлэх нь иргэдийг төөрөлдүүлж эрсдэлийг нэмж байгаад анхаарал хандуулахыг зөвлөв.

УИХ-ын гишүүн Т.Доржханд, "Судлаач эрдэмтдийн үгийг сайтар сонсмоор байна. Дэлхийн зарим улс орнууд гурав дахь тунг хийж эхлэхийн ач холбогдлыг ихээр ярих болсон. 12-оос дээш насны хүүхдэд Файзер вакциныг хийж байгааг шуурхайлах, эмчилгээний багцын үнэ өндөр байгаад анхаарах, шаардлагатай бол төрөөс даадаг болох асуудлыг судлахыг санал болгов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.