ДОРНЫН ЗУРХАЙ: Өнөөдөр халууны ес эхэлнэ

ДОРНЫН ЗУРХАЙ: Өнөөдөр халууны ес эхэлнэ

ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Аргын тооллын: 2021.06.22, мягмар гараг.
  • Билгийн тооллын: Билгийн тооллын 12, Онгоц одтой, цагаагчин үхэр өдөр.
  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ.
  • Наран ургах, шингэх: 03.53-20.55
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Уул

Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Зуны туйл эхлэх улирал (11 цаг 57 мин)-д эхэлнэ. Халууны ес эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.