“Гэм зэм”-д тоглох жүжигчдийг шалгаруулна.

“Гэм зэм”-д тоглох жүжигчдийг шалгаруулна.

Оросын суут зохиолч Ф.М Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан Оросын шинжлэх ухаан соёлын төвийн дэргэдэх “Орфей” театр “Гэм зэм” романыг жүжиг болгон толилуулах талаар бид өмнө нь мэдээлсэн

Тэгвэл Монголын тайзнаа анх удаа “амилуулах” энэхүү уран бүтээлийг ОХУ-ийн ОХУ-ын ГИТИС-ийг дүүргэсэн М.Батболд найруулах бөгөөд тус жүжигт тоглох боломжийг жүжигчдэд олгохоор болжээ. Тодруулбал, сэтгэлзүйн, уран зөгнөлт төрлийн тус  жүжгийн гол дүрүүдэд тоглох уран бүтээлчдийг нээлттэй сонгон шалгаруулах гэнэ. Жүжигчдийн анкетыг энэ сарын 24 хүртэл castingariuka@gmail.com хаягаар болон “Орфей” театрын байранд хүлээн авах аж. 20-35 настай залуус эрэгтэй гол дүрд, 17-30 настай эмэгтэй жүжигчид эмэгтэй гол дүрд шалгуулах боломжтой.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.