Олон улсын Спортын зургаан холбоог хүлээн зөвшөөрөв.

Олон улсын Спортын зургаан холбоог хүлээн зөвшөөрөв.

Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны Гүйцэтгэх зөвлөл нь урьдчилан хүлээн зөвшөөрсөн Олон улсын спортын доорх зургаан холбоог Олимпийн хартийн дагуу албан ёсоор хүлээн зөвшөөрөв.

1. Олон улсын Хөгжөөн дэмжигчдийн холбоо /ICU - International Cheerleading Union, 2016 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/

2. Олон улсын Муайтай холбоо /IFU - International Federation of Muaytai Associations, 2016 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/

3. Олон улсын Самбо бөхийн холбоо /FIAS - International Sambo Federation, 2018 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/

4. Олон улсын Айс-Стокийн холбоо /IFI - International Federation Icestocksport, 2018 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/

5. Кикбоксын байгууллагуудын дэлхийн холбоо /WAKO - World Association of Kickboxing Organisations, 2018 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/

6. Дэлхийн Лякросс /WL - World Lacrosse, 2018 онд урьдчилан статусаар хүлээн зөвшөөрсөн/

ОУОХ-ны урьдчилан хүлээн зөвшөөрсөн спортын холбоод нь ОУОХ, Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Олимпийн хөдөлгөөний дүрэм, журмыг ягштал биелүүлсэн юм. ОУОХ нь зуны 50, өвлийн 25 Олон улсын спортын холбоог хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд тухайн спорт нь 3 тивд хөгжсөн байх шаардлагатай.

"Токио-2020" олимпийн наадмын өмнө хуралдах ОУОХ-ны чуулганаар дээрх холбоодыг эцэслэн батлах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Олимпод оролцсон анхны трансжендер тамирчин 2021-06-21

Хятад вакцинаар дархлаажуулсан орнуудад халдварын тоо өссөөр байна. 2021-06-22

ЕХ, АНУ, Их Британи Беларусьт шинээр хориг арга хэмжээ авчээ. 2021-06-22

Олимпын үеэр онцгой байдал тогтоовол наадмыг танхимын үзэгчгүй зохион байгуулж магадгүй 2021-06-22

Сингапур хязгаарлалтаа хэсэгчлэн цуцалжээ 2021-06-22

Олон улсын Спортын зургаан холбоог хүлээн зөвшөөрөв. 2021-06-22

АНУ 55 сая тун вакцин илгээх улс орнуудыг нэрлэжээ. 2021-06-22

ОХУ-ын эрүүл мэндийн яам Covid-19 вакцины гурав дахь тунг тарихаар төлөвлөж эхэлжээ. 2021-06-22

Ираны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч өөрчлөлт авчирч, авлига, ядууралтай тэмцэхээ амлажээ. 2021-06-22

Филиппиний Ерөнхийлөгч вакцин хийлгэхээс татгалзсан хүмүүсийг баривчилна гэж сүрдүүлэв 2021-06-22

Окинава муж дахь онц байдал долдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ 2021-06-22