Окинава муж дахь онц байдал долдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ

Окинава муж дахь онц байдал долдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ

Япон улсад коронавирусний халдварын тохиолдлын тоо сүүлийн үед буурч байна. Үүнээс үүдэн тус улсын Засгийн газар есөн мужид онц байдлыг цуцлах шийдвэр гаргасан байна.

Ням гарагт Токио болон өөр найман мужид зарласан онц байдал цуцлагдсан. Харин Окинава муж дахь онц байдал долдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлэх юм. Коронавирусний халдвар өндөртэйд тооцогдож байсан мужуудад онц байдлыг ийнхүү цуцалсан ч зарим хязгаарлалт мөрдөгдсөн хэвээр байх юм.

Тухайлбал, Токио, Осака болон бусад таван мужид баар, зоогийн газрууд 19:00 цагаас хойш согтууруулах ундаагаар иргэдэд үйлчлэхгүй. Токио хотод баар, зоогийн газруудаар үйлчлүүлэгч 90 минутаас илүү хугацаагаар сууж болохгүй юм.

Ням гарагт Токиод коронавирусний 376 халдварын тохиолдол бүртгэгджээ. Харин өчигдөр Япон улсад шинээр бүртгэгдсэн нийт халдвар 1300 хүрч, 20 хүн нас баржээ.  Энэ нь өнгөрсөн сартай харьцуулахад коронавирусний халдварын тохиолдлын тоо буурч байгаа юм.

Сонирхуулахад, Тус улсад дунд болон ахлах сургуулийн сурагчдыг энэ зун вакцинжуулалтад хамруулах төлөвтэй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.