Нүүрсний экспорт Гашуунсухайтын боомтоор эхэллээ
Хоёр сар зогсоод байсан экспортын нүүрс тээвэрлэлт Гашуунсухайтын боомтоор өнөөдрөөс эхэллээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу ЗТХЯ, АТҮТ ТӨҮГ, Гаалийн ерөнхий газар, МХЕГ, автотээвэр эрхлэгч компаниуд хамтран Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэх бэлтгэл ажлыг хангуулан тээврийг эхлүүллээ.
Ингэхдээ тээврийн хэрэгслийг явах, очих 2 талын цэгт ариутган халдваргүйжүүлж, жолооч нарыг бүхээгээсээ гаргалгүй харилцаж буцаж байхаар БНХАУ-ын талтай зохицуулж байна. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор нүүрс экспортлох ажил хоёр сар, хоёр ч удаа түр зогсоод байсан юм
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэлтийг дахин эхлүүлж буйтай холбоотойгоор нэн тэргүүнд мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, мөн жолооч нар халдвар хамгааллын хувцас хэрэгсэлтэй, тусгай журмын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэх юм.
Түүнчлэн нүүрсийг чингэлгэт тээврээр хийж байгаа нь нүүрсийг хаягдалгүй тээвэрлэх эдийн засагт хэмнэлттэй, мөн байгаль орчинд ээлтэй болж байна. Ийм шаардлага хангасан компаниудын автомашиныг тээвэрлэлтэд явуулж эхлээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.